Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнөөдөр /2025.08.14/ мэдэгдэл хийхдээ, Пёньян Өмнөд Солонгосын сүүлийн үеийн харилцаа сайжруулах саналыг няцаасан бөгөөд Сөүлээс гаргасан цэргийн мэдээлэл болох "хил орчмын зарим суртал ухуулгын чанга яригчийг буулгасан" гэх мэдэгдлийг үгүйсгэжээ.
Тэрээр “Бид БНСУ-тай харилцаагаа сайжруулах ямар ч хүсэлгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Энэ байр суурь цаашид манай Үндсэн хуульд тусгагдана” гэж Ким Ё Жон хэлжээ. Мөн Ким Ё Жон Хойд Солонгос хил орчмын Сөүл рүү чиглэсэн чанга яригч төхөөрөмжүүдийг огт буулгаагүй бөгөөд тэгэх ч ямар ч санаархалгүй гэжээ. Ким Ё Жон, Сөүл ба Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтын хуваарьт өөрчлөлт оруулсан явдлыг “магтах ёсгүй, эцэстээ үр дүнгүй” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: Yonhap