Д.Трамп: Украины нутаг дэвсгэрийн асуудлыг В.Путинтай хэлэлцэхгүй, зөвхөн гал зогсоохыг зорих болно

Д.Трамп: Украины нутаг дэвсгэрийн асуудлыг В.Путинтай хэлэлцэхгүй, зөвхөн гал зогсоохыг зорих болно

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.08.13/ болсон онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагч нартай ярилцахдаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай Украины нутаг дэвсгэрийг хуваах тухай хэлэлцэх бодолгүй, зөвхөн гал зогсоох асуудлыг дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ тухай NBC News телевиз нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна.

NBC News телевизийн мэдээлснээр, Д.Трамп болон европын орнууд Орос, Украины хороонд гал зогсоосны дараа л энхийн хэлэлцээ эхлүүлэх боломжтой гэдэг дээр санал нэгдсэн гэжээ. Мөн NBC-ийн сурвалжуудын хэлснээр зарим европын удирдагчид Д.Трампын В.Путинтай хийх уулзалтаас эерэг үр дүн гарах төлөв сул байна гэж ойлгосон байна. 

Хэлэлцүүлэгт оролцсон бүх талууд энхийн нөхцөлийг Украины зөвшөөрөлгүйгээр, түүний ар хударгаар ярилцаж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Түүнчлэн европын оролцогчид В.Путин гал зогсоохоос татгалзвал Д.Трамп ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авах магадлал өндөр гэж үзэж байна гэжээ.

Эх сурвалж: BBC