АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ба ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар энэ долоо хоногийн баасан гараг /2025.08.15/-т Аляскад уулзахаар товлоод байгаа.
Тэгвэл Д.Трамп өнөөдөр /2025.08.13/ Европын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсны дараа дээрх уулзалт товлогдсон нь тодорхой болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social-д уулзалтыг “маш их хүлээлттэй” гэж тодорхойлсон юм.
Харин АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, "уулзах саналыг В.Путин гаргасан" гэсэн бол Цагаан ордон уг уулзалтыг хоёр удирдагчийн ганцаарчилсан хэлэлцээ бөгөөд Д.Трампын хувьд “мэдээлэл цуглуулах” зорилготой арга хэмжээ гэж тодорхойлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд энэ сарын 8 /2025.08.08/-ны дотор гал зогсоох тохиролцоонд хүрэх эцсийн хугацаа өгсөн ч, уг өдөр ирэхэд гал зогсоохын оронд энэ долоо хоногийн баасан гарагийн уулзалтыг зарласан байна.
Эх сурвалж: BBC