БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи-г Сөүл хотын шүүхээс өчигдөр /2025.08.12/ баривчлах шийдвэр гаргасны дараа түүнийг ганцаарчилсан камерт саатуулсан талаар тус хорихын албаны хүн Yonhap агентлагт мэдээлжээ.
Өчигдөр /2025.08.12/ орой Сөүл хотын төв дүүргийн шүүх "нотлох баримтыг устгаж магадгүй" гэсэн үндэслэлээр Ким Кеон Хи-г цагдан хорих захирамж гаргахаас хэдхэн цагийн өмнө түүнийг Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрлах Сөүл Намбугийн хорих төвд шилжүүлсэн байна. Уг цагдан хорих төвд Ким Кеон Хи бусад хоригдлуудын нэгэн адил биеийн үзлэг хийлгэж ёстой аж. Гэтэл түүнийг хувцасны шүүгээ, эвхдэг ширээ, зурагт, бие засах газар гэх мэт тохь тухтай 6-10 метр квадрат талбайтай ганцаарчилсан камерт байлгаж байгаа хэмээн таамаглаж байгаа аж.
Тусгай өмгөөлөгч Мин Жун Кигийн баг өнгөрсөн долоо хоногт Ким Кеон Хи-г Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Улс төрийн сангийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах зорилгоор хээл хахууль авах тухай хуулийг зөрчсөн хэргээр яллах хүсэлт гаргажээ. Тэгвэл Ким Кеон Хигийн нөхөр, БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёол өнгөрөгч арванхоёрдугаар сар /2024.12/-д цэргийн дэглэм тогтоох оролдлого хийсэн хэргээр одоо Сөүл хотын урд байрлах Уйван дахь Сөүлийн хорих төвд хоригдож байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap