БНСУ-ын ерөнхийлөг асан Юн Сок Ёолын гэргий Ким Кеон Хи өчигдөр /2025.08.12/ Сөүл хотын төв дүүргийн шүүхэд ирж, шүүх хуралд оролцсоных нь дараа шүүгч түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг хувьцааны хууль бус арилжаа, сонгуулийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсон болон авлига авсан гэх хэрэгт холбогдуулан БНСУ-ын хууль сахиулах байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.
Тэгвэл БНСУ-ын шүүхийн шийдвэрийн дагуу баривчлагдаад буй экс тэргүүн хатагтай Ким Кеон Хи анх удаагаа тусгай өмгөөлөгч Мин Жун Кигийн байцаалтад дуудагдсан байна. Тусгай багийн өнөөдөр хийсэн мэдэгдэлд, "Ким Кеон Хи маргааш /2025.08.14/ өглөө 10:00 цагт Сөүл хотын төвд байрлах KT Gwanghwamun West-ийн оффист ирж, авлигын хэргээр байцаалт өгөхийг хүссэн" гэжээ.
Эх сурвалж: Yonhap