Хониндоо яваад сураггүй болсон хүүг эрэн хайж эхэлжээ

Хониндоо яваад сураггүй болсон хүүг эрэн хайж эхэлжээ

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайж эхэлжээ. Тодруулбал, Ням-Осорын Гансэлэм гэх 16 настай эрэгтэй нь энэ сарын 05-ны /2025.08.05/ өдөр хониндоо яваад өнөөг хүртэл эргэж ирээгүй байгаа аж. Тиймээс хүүг эрэн хайж эхэлсэн байна. Н.Гансэлэм нь дэмий тэнэдэггүй, зөвхөн хичээл сургууль, мал ахуйтайгаас хэтэрдэггүй маш хариуцлагатай хүү юм байна. Гэтэл гэрээсээ гараад хоёр хоног сураггүй байгаа тул төрөл төрөгсөд нь эрэн хайж эхэлжээ. Энэ талаар хүүгийн төрлийн хүн нь дараах мэдээллийг оруулсан байна.