Б.Чойжилсүрэн: Наадмын талбайд биш Улаангом хотын 2,4,11 дүгээр багийн цахилгаан хангамжийг шийдсэн

Б.Чойжилсүрэн: Наадмын талбайд биш Улаангом хотын 2,4,11 дүгээр багийн цахилгаан хангамжийг шийдсэн

Өнгөрсөн долдугаар сарын 30-нд Увс аймгийн 100 жилийн ойн баярын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн TV9 телевизийн шууд дамжуулалтын үеэр өгсөн ярилцлагадаа "Өөрийн багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан" хэмээн ярьсан нь шүүмжлэлийг дагуулсан.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбар хийлээ. Тэрбээр "Ойн арга хэмжээний бэлтгэл ажил хийж, нойр муутай явж байгаад миний төсөв гээд хэлчихсэн байна. Энэ бол эрчим хүчний сайдын багц юм. Улсын төсвийг Увс аймгийн наадамд зарцууллаа гэсэн гүтгэлэг явсанд харамсаж байна. Наадмын талбай биш. Увс аймгийн төв Улаангом хотын 2,4,11 дүгээр багийн цахилгаан хангамж муудсан байсан. Би Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд хөөцөлдөж 2024 оны улсын төсөвт суулгасан. Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа учраас эрчим хүчтэй холбоотой асуудал тул Эрчим хүчний сайдын багцад суусан нь үнэн" гэв.

ВИДЕО: