Оргон зайлсан гэх Б.Амарсайхан зодооны үеэр "эрүүгээ гэмтээсэн" хэмээн гадаадад эмчлүүлж байж болзошгүй байна

Оргон зайлсан гэх Б.Амарсайхан зодооны үеэр "эрүүгээ гэмтээсэн" хэмээн гадаадад эмчлүүлж байж болзошгүй байна

Зодооны хэрэгт холбогдож, Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.

Б.Амарсайханыг яллагдагчаар татсан учраас интерполоор эрэн сурвалжлах эрх үүссэн. Иймд интерполоор эрэн сурвалжлах хүсэлтээ өгсөн байгаа. Хилээр орж ирсэн тохиолдолд шууд саатуулж, шалгана гэж бид өмнө нь мэдээлсэн. Мөн түүний гадаад паспортыг хүчингүй болгосныг албаны эх сурвалж мэдээлсэн.

Одоогоор хилээр орж ирсэн мэдээлэл байхгүй. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр “Б.Амарсайхан долдугаар сарын 27-нд ирэх байсан ч 30-нд ирнэ гэж хойшлуулаад ирээгүй байгаа аж. Учир нь тус зодооны үеэр эрүүгээ гэмтээн эмчлүүлж байж болзошгүй байна” гэв. Мөн давхар иргэншилтэй болохоор гадаад паспортыг хүчингүй болгосон ч бусад орнуудаар явах боломж хязгаарлагдахгүй гэж эх сурвалж хэллээ.