Ломбард дээрэмдсэн этгээдийг орон нутагт орогнож байхад нь дайчлан баривчилжээ

Ломбард дээрэмдсэн этгээдийг орон нутагт орогнож байхад нь дайчлан баривчилжээ

Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчилсан байна. 

Тодруулбал,  энэ оны долдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн аж. Энэ адгуу цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.