Натурын явган хүний зам дээр автомашин байна. Явган хүн явах замгүй газар зам эвдээд арай дэндүү байна гэх мэдээлэл цахим сүлжээлд нийтлэгдсэн.
Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын зүүн урд талын уулзварт автомашин явган хүний зам дээр зогсож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар цахим орчинд нийтлэгдсэн аж.
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2-т заасны дагуу хариуцлага тооцжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.