Дулааны үнэ иргэдийн нуруун дээр тодорхой хэмжээний ачаалал өгдөг тул иргэд дулааны үнэ нэмэхийг эсэргүүцэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төвлөрсөн дулаан хангамжтай Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд байна. Дулааны үнэ өөрийн өртгийн 38 орчим хувиар борлуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны таван сарын 16-ны өдөр буюу 2024-2025 оны галлагааны улиралд дууссаны дараа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байсан. Засгийн газрын 132 дугаар тогтоол гарч, энэ шийдвэрийг 2025 оныг дуустал хойшлуулах шийдвэр гарсан" гэв.
ВИДЕО: