Арабын Нэгдсэн Эмират улс дахь нэгэн амьтны хүрээлэнд Араатны хаан арслан /The Lion King/ хүүхэлдэйн киноны баатрууд болох Тимон, Пумбаа хоёртой адил жинхэнэ амьдрал дээр хамтдаа амьдарч буй амьтад камерын дуранд буужээ.
ВИДЕО:
Цахим орчинд нийтлэгдсэн тус бичлэгт хоёр амьтан хамтдаа тоглож, нэг дор амарч, хоолоо хуваалцаж байгаа нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Амьтан судлаачдын тайлбарлаж буйгаар, тус амьтад байгаль дээр хамтарч амьдрах тохиолдол байдаг байна. Үүнийг “харилцан ашигтай нөхөрлөл” буюу симбиоз гэж нэрлэдэг ажээ.
Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын амьтны хүрээлэнд болж буй энэхүү явдал нь олон хүмүүст “Хакуна Матата” буюу санаа зовох хэрэггүй, амьдралдаа эерэгээр хандах урам зоригийг өгч байгаа аж. Нөгөөтэй "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны Тимон ба Пумбаагийн дүр бол нь зүгээр нэг кино биш харин байгалийн тэнцвэрт байдлыг харуулсан амьд жишээ ажээ.