ВИДЕО: Австралид цас орж эрх баригчдад сорилт, иргэдэд баяр хөөр авчирчээ

ВИДЕО: Австралид цас орж эрх баригчдад сорилт, иргэдэд баяр хөөр авчирчээ

Энэ сар /2025.08/-ын эхээр Австралид олон жилийн турш тохиогоогүй хүчтэй цас орж, орон нутгийн иргэдийг гайхшруулж, орон нутгийн эрх баригчдад гэнэтийн хүндрэл учруулжээ. Энэ хэмжээний хур тунадас нь тухайн бүс нутгуудад маш ховор үзэгдэл бөгөөд энэ удаагийн цас нь нийтийн тээвэр, эрчим хүч, замын хөдөлгөөн зэрэгт шууд сөрөг нөлөө үзүүлж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Шинэ Өмнөд Уэльс болон Викториа зэрэг мужуудад цас гэнэт орж, хот суурин газрын гудамж, уулын зам, эрчим хүчний шугамд нөлөөлж эрх баригчдын хувьд бодит сорилт болж хувирсан бол иргэд гэнэт орсон цасыг баяртайгаар угтан авч, цасан хүн хийж, гэрийнхээ ойролцоо гулгаж эхэлсэн байна. 

Харин цахилгаан дамжуулах шон цасанд дарагдаж хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасрах шалтгаан болсон байна. Мөн автомашиндаа өвлийн дугуй хэрэглэдэггүй Австралийн иргэдийн хувьд гулгаа, хальтиргаа нь зам тээврийн осол нэмэгдэхэд хүргэсэн байна. Австралийн цаг уурын байгууллагуудын мэдээлснээр цас ойрын өдрүүдэд намжих хандлагатай байгаа ч, цасны хайлалт гулгаа үүсгэх эрсдэлтэй тул иргэдийг болгоомжтой байхыг уриалсан байна.