Д.Медведевийн мэдэгдлийн хариуд Д.Трамп хоёр цөмийн шумбагч онгоц байрлуулах тушаал өгчээ

Д.Медведевийн мэдэгдлийн хариуд Д.Трамп хоёр цөмийн шумбагч онгоц байрлуулах тушаал өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн цөмийн сүрдүүлэгийг “өдөөн хатгасан”, “хариуцлагагүй” гэж шүүмжлээд, холбогдох бүс нутагт хоёр цөмийн шумбагч онгоц байрлуулах тушаал өгснөө мэдэгджээ.

Учир нь Д.Медведевийн "цөмийн хариу арга хэмжээ авахад бэлэн” гэх үг нь олон улсын шинжээчдийн дунд түгшүүр төрүүлээд байгаа юм.

Иймд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "Д.Медведевийн мэдэгдэл нь бүс нутгийн тогтвортой байдалд шууд заналхийлж буй үйлдэл бөгөөд АНУ цөмийн сүрдүүлэгт автахгүй. Хариу арга хэмжээ авахаас буцахгүй” гэсэн юм.

Мөн тэрээр “Энэхүү оролдлого бол Оросын талын бүдүүлэг, хүйтэн дайны үеийн сэтгэлгээний илэрхийлэл” хэмээн онцолжээ. Харин Д.Трамп “холбогдох бүс нутагт хоёр цөмийн шумбагч онгоцыг байрлуулах” тушаал өгсөн шийдвэрийг АНУ-ын Төрийн департаментаас "стратегийн тэнцвэрийг хадгалах зорилготой" хэмээн  мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө