ОХУ-ын Камчатка болон Сахалины бүс нутагт сүүлийн 70 жилд бүртгэгдээгүй хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. 8.7 магнитудын хүчтэй тус газар хөдлөлт нь 1952 оноос хойшхи хамгийн хүчтэй нь бөгөөд ноцтой сүйрэл, цунами дагуулжээ.
ВИДЕО:
Газар хөдлөлт Сахалин, Курилын арлуудад мөн мэдрэгдсэн бөгөөд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд ойрын хугацаанд үргэлжилж магадгүй байгаа аж. Цунамигийн гурван давалгаа Северо-Курильск хотын эрэг орчимд хүрсэн бол, хамгийн хүчтэй давалгаа нь хотын боомт, үйлдвэрүүд, тэр дундаа загасны аж ахуйн байгууламжийг живүүлж, томоохон хохирол учруулжээ. Одоогийн байдлаар 300 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэхүү цунамийн аюултай холбогдуулж Япон болон АНУ-ын баруун эргийн Орегон, Калифорни мужуудад сэрэмжлүүлэг гаргаад байна.
Эх сурвалж: NEXTA