Тайланд, Камбожийн удирдагч нар гал зогсоохоор тохиролцжээ

Тайланд, Камбожийн удирдагч нар гал зогсоохоор тохиролцжээ

Тайланд, Камбожийн хилийн бүс нутагт мөргөлдөөн долоодугаар сарын 24-ний өдөр эхэлж, дөрөв хоногийн дараа зогслоо.

Тайланд, Камбожийн удирдагч нарын Малайзад болсон хэлэлцээ амжилттай болжээ. Тодруулбал, Тайланд, Камбожийн удирдагч нар өчигдөр буюу долоодугаар сарын 28-нд Малайзад болсон уулзалтын үеэр ямар ч болзолгүйгээр гал зогсоохоор тохиролцжээ.

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийхийг санал болгосон аж. Тайланд, Камбожийн хилийн бүс нутагт мөргөлдөөн долоодугаар сарын 24-ний өдөр эхэлж, дөрөв хоногийн дараа зогслоо. Энэ мөргөлдөөний улмаас 35 иргэн /Тайланд 22, Камбож 13/ амиа алдаж, 140 гаруй иргэн шархaджээ. Мөн 300 мянган орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.