Өчигдөр /2025.07.26/ American Airlines Flight AA3023, Boeing 737 MAX 8 онгоц нь АНУ-ын Денверээс Майами чиглэлд хөөрөх гэж байхад нь зүүн талын дугуй нь шатаж, асар их хар утаа гарч эхэлсэн байна.
ВИДЕО:
Тус онгоцонд нийт 173 зорчигчоос гадна багийн зургаан гишүүн байсан бөгөөд тэд бүгд аюулгүйгээр онгоцноос гарч чадсан бол нэг хүн бага зэрэг шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Онгоцыг шууд үйлчилгээнээс гаргаж, техникийн шалгалт хийнэ гэж American Airlines мэдэгдсэн байна.