Орос болон Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ ойрын хугацаанд Туркийн Истанбул хотод болох гэж байгаа аж. Учир нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский уулзалт өнөөдөр /2025.06.23/ явагдана гэж мэдэгдсэн ч Оросын тал үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.
Учир нь Оросын талаас хэлэлцээний товыг тодорхой мэдээлээгүй боловч зарим албан бус эх сурвалжууд уулзалт өнөөдөр эсвэл маргааш болох талаар мэдээлж байгаа ажээ. Харин Москвагийн албан ёсны төлөөлөгчид энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа бөгөөд хэлэлцээний агуулга болон хэн оролцох нь тодорхой бус байгаа ажээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлснээр, энэхүү уулзалтаар гал зогсоох, хүмүүнлэгийн коридор нээх, хоригдлуудыг солилцох асуудлыг хэлэлцэх боломжтой аж. Гэсэн хэдий ч талуудын байр суурь одоогоор нэлээд зөрүүтэй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC