АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америк болон Япон улсын хооронд худалдааны томоохон хэлэлцээр байгуулагдсаныг зарласан байна. Тэрбээр энэхүү гэрээг “түүхэн дэх хамгийн том нь байж магадгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Д.Трампын мэдэгдсэнээр, "хэлэлцээрийн хүрээнд Японы бараа бүтээгдэхүүнд 15 хувийн импортын татвар ногдуулах бөгөөд хэрэв хэлэлцээрийн нөхцөл биелэхгүй бол ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн татварын хувь хэмжээг 25 хувь болгон нэмэгдүүлэхээр анхааруулсан байна.
Тэрбээр энэ талаар өөрийн Truth Social цахим хуудастаа “Бид дөнгөж сая Японтой томоохон гэрээ хийсэн нь түүхэн дэх хамгийн том гэрээ боллоо” хэмээн бичжээ.
Түүнчлэн Д.Трампын хэлснээр Япон улс түүний удирдамжийн дагуу АНУ-д нийт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд АНУ энэ хэлэлцээрээс ашгийн 90 хувийг хүртэнэ гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл дэлгээгүй байна. Харин Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба уг хэлэлцээрийн талаарх мэдээлэлд болгоомжтой хандаж, тодорхой дүгнэлт гаргахаасаа өмнө хэлэлцээрийн дэлгэрэнгүй заалтуудыг судлах шаардлагатай гэж мэдэгджээ. Шигеру Ишиба, “Хэлэлцээний үр дүнг үнэлэх тухайд бид хэлэлцээ болон хэлэлцээрийн нарийвчилсан мэдээллийг сайтар судлахаас нааш би үүнийг хэлэлцэж чадахгүй” хэмээн Токио хотод болсон хэвлэлийн хурлынхаа үеэр сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: BBC