ВИДЕО: 179 хүн амиа алдсан “Jeju Air” компанийн онгоцны осол “нисгэгч моторыг буруу удирдсан” гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

ВИДЕО: 179 хүн амиа алдсан “Jeju Air” компанийн онгоцны осол “нисгэгч моторыг буруу удирдсан” гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

“Jeju Air” компанийн Boeing 737-800 онгоц 2024 оны 12 дугаар сарын 29-нд Бангкок-Муан чиглэлд нисэх үедээ шувуудтай мөргөлдөж, сүйрсэн. Тус онгоцонд 181 хүн явсан бөгөөд үүнээс 179 хүн нас барж, хоёр багийн ажилтан амьд амьд гарсан билээ. 

ВИДЕО: 

Тэгвэл өчигдөр /2025.07.21/ уг ослын талаарх урьдчилсан дүгнэлт гарч, “нисгэгч моторыг буруу удирдсанаас болсон” гэжээ. Тодруулбал, онгоц шувуу мөргөснөөс баруун хөдөлгүүр нь эвдэрч шатсан боловч нисгэгчид оновчтой стратеги сонгож чадалгүй, зүүн хөдөлгүүрийг буруу унтраасан нь ослын гол шалтгаан болсон гэж тодорхойлсон байна. Мөн онгоцны цахилгааны хүч болон түлхэлтийн хүч буурснаас, онгоцны дугуйны төхөөрөмж ажиллаагүй доош бууж, удирдлага алдагдсан гэж тайланд дурдсан байна.