Бангладешийн Агаарын цэргийн хүчний сургалтын зориулалттай F-7 BGI загварын тийрэлтэт онгоц нийслэл Дака хотын нэгэн коллежийн хотхон дээр осолдож, олон хүний амь насыг авч одсон хэрэг өчигдөр /2025.07.21/ гарсан байна. Ослын улмаас одоогоор 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэл авчээ. Түүнчлэн 50 гаруй хүн түлэгдсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
ВИДЕО:
ВИДЕО: Цэргийн зориулалттай онгоц Бангладешийн коллежийн барилга дээр унаж, олон хүн амиа алджээ
— iSee.mn (@iSee_MN) July 22, 2025
УНШИХ: https://t.co/5IKG3bYthJ pic.twitter.com/MbuxavV8hc
Осол болсон газар байрлах коллежийн багш Резаул Ислам BBC-д өгсөн ярилцлагадаа, "тийрэлтэт онгоц сургуулийн барилга руу осолдож байгааг нүдээрээ харсан тухайгаа өгүүлсэн бол өөр нэгэн багш “дэлбэрэлт болж, хаа сайгүй гал, утаа тархсан” талаар дурджээ.
Эмнэлгийн ажилчдын мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд шархадсан зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Бангладешийн Засгийн газрын удирдагч Мухаммед Юнус “боломжит бүх тусламжийг үзүүлж, ослын нөхцөл байдлыг нэн даруй мөрдөн шалгах” болно хэмээн мэдэгдсэн байна.
Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид болон цэргийн албаныхан ослын газар дээр ажиллаж байгаа аж. Цэргийн сургалтын зориулалттай F-7 BGI онгоцнууд Бангладешийн Агаарын цэрэгт Хятадаас нийлүүлэгдсэн бөгөөд сургалтын зориулалтаар ашиглагддаг байна.
Эх сурвалж: BBC