ВИДЕО: Индонезийн эрэг орчимд 280 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарч, шатжээ

ВИДЕО: Индонезийн эрэг орчимд 280 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарч, шатжээ

Өнөөдөр /2025.07.20/ Индонезийн эрэг орчимд 280 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц дээр гал гарч, зорчигчид нь сандралдан, амьд үлдэхийн тулд далай руу үсэрцгээсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна. 

ВИДЕО: 

Харин галын дуудлага өгөгдсөний дараа аврах алба дор хаяж 30 минутын дараа ирсэн гэж орон нутгийн сэтгүүлчид мэдээлж байна. Аврах ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа бөгөөд албан бус мэдээллээ 3-5 хүний амь нас хохирсон гэж мэдээлж байна. Харин албан ёсны мэдээллээр аврах багийнхан 260 гаруй хүнийг аварч чадсан бөгөөд 18 хүн бэртэж, гэмтсэний дотор хүүхдүүд ч байгаа ажээ.