Орон нутгийн цагаар Баасан гараг /2025.07.18/-т АНУ-ын Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудлаас Атланта руу хөөрсөн "Delta Airlines" компанийн зорчигч тээврийн Boeing 767 онгоц хөөрсөн даруйдаа хөдөлгүүрийн зүүн талд нь гал гарч, яаралтай ослын буулт хийсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна.
ВИДЕО:
Тэгвэл уг нислэгийн өмнөх техникийн үзлэгийн үеэр асуудал гарсан талаар гэрчүүд мэдээлж байгаа бөгөөд үүний улмаас онгоцны хөөрөх хугацаа хэдэн цагаар хойшилсон байна. Гэвч хөөрсөний дараа онгоц тогтмол өндрөө авч чадалгүй хурд нь саарч, зүүн хөдөлгүүрт нь гал гарсан тул ийнхүү ослын хийсэн байна. Харин ослын буулт амжилттай болж зорчигчид болон багийн гишүүдээс хүн бэртэж гэмтээгүй болохыг албаны эх сурвалж мэдээлжээ. Одоогоор ослын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хөдөлгүүрийн эвдрэл болон техникийн бүрэн бус байдал гол хүчин зүйл байж болзошгүй гэж үзэж байгаа аж.