"Coldplay" хамтлагийн Бостон дахь тоглолтын үеэр тэврэлдсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний үйл хөдлөл том дэлгэцээр гарсан нь дэлхийн сая, сая хүний шүүмжлэлд өртөөд байна.
ВИДЕО:
Meme of the day: Coldplay concert camera catches cheating CEO on big screen
— NEXTA (@nexta_tv) July 17, 2025
During a Coldplay concert in Boston, the livestream camera accidentally caught a tender moment between Andy Byron, CEO of U.S. tech company Astronomer, and the company’s head of HR, Kristin Cabot.
All… pic.twitter.com/TlcodY9CCv
Учир нь тэдний нэг Энди Байрон нь “Astronomer” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд гэр бүлтэй, эхнэр, хоёр хүүхэдтэй нэгэн аж. Харин Кристин Кабот нь тус компанийн хүний нөөцийн дарга албан тушаалтай нэгэн ажээ. Харин "Coldplay" хамтлагийн тоглолтын үеийн “Kiss cam”-ын агшинаар тэдний хувийн харилцаа ил болж, томоохон албан тушаалтны ёс зүй нь компанийн дүрэм журмыг алдагдахад хүргэж байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Тэгвэл Энди Байронын эхнэр нөхрийнхөө Facebook-ээс нөхрийнхөө овгийг устгасан бол Кристин Кабот ч өөртэй нь холбоотой зарим LinkedIn‑ийн бичлэгүүдээ бүрэн устгажээ.
Энди Байрон нь 2023 оны долдугаар сараас "Astronomer" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд тус компанийн үнэлгээ нь 1,2-1,3 тэрбум ам.доллар юм байна. Харин Энди Байрон компанийн хувьцаанаас 1-5 хувийг эзэмшдэг гэж зарим эх сурвалжууд таамаглаж байгаа аж. Тэгвэл Энди Байроны эхнэр түүнээс салсан тохиолдолд Энди Байроны хөрөнгийн 40-60 хувийг авах ёстой гэжээ.