ФОТО: Гренландын загасчдын аралд аварга том мөсөн уул тулж иржээ

ФОТО: Гренландын загасчдын аралд аварга том мөсөн уул тулж иржээ

Гренландын баруун хойд хэсэгт орших "Иннарсүт" хэмээх арал болох загасчдын жижигхэн тосгоны эрэгт аварга том мөсөн уул тулж ирсэн байна. Тусдаа, хоёр том хэсэг байсан мөс нийлж, нэгэн том мөсөн уул болон хувирсан байна. 

Орон нутгийн эрх баригчид иргэдийг хамгаалах зорилгоор загас боловсруулах үйлдвэр болон хүнсний дэлгүүрийг түр хугацаагаар хааж, гадагшаа гарахгүй байхыг анхааруулаад байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "хэрэв мөсөн уул хуваагдаж эхэлвэл хүчтэй давалгаа үүсч, эрэг орчмын байшингуудад ноцтой хохирол учруулж болзошгүй" гэжээ.

Яг үүн шиг осол 2018 онд "Иннарсүт" аралд тохиолдож байсан бөгөөд тухайн үед хэд хэдэн барилга эвдэрч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байжээ.

Гэсэн хэдий ч арлын оршин суугчид мөсөн уулыг гадагш гарч харсаар байгаа аж. Харин Гренландын эрх баригчид мөсөн уулын хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт зэргийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд арлын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: NEXTA