АНУ-ын Техас мужид болж буй үерийн улмаас нийт 104 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй болжээ

АНУ-ын Техас мужид болж буй үерийн улмаас нийт 104 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй болжээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Техас мужийг хамарсан хүчтэй үерийн улмаас нийт 104 хүн амиа алдсаны дотор 28 хүүхэд байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Гамшиг болсон өдрөөс хойш дөрөв хоног өнгөрөөд байгаа ч одоог хүртэл 24 хүн сураггүй хэвээр байгаа аж.

Хамгийн их хохирол амссан Керр мужид даваа гараг /2025.07.07-/ийн орой гэхэд 84 хүн нас барж, 11 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Харин Трэвис, Бернет, Уильямсон, Кендалл, Том Грин зэрэг бусад таван мужид нийт 20 хүн амиа алдаж, 13 хүн сураггүй болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, "энэ сарын 4-нд шилжих шөнө Керр тойргийн зарим хэсэгт 3-6 цагийн хугацаанд 125-250 мм хур тунадас орсон байна. Энэ нь тус бүс нутагт 7 дугаар сард дунджаар ордог хур тунадасны хэмжээнээс 4-5 дахин их байгаа аж. Орон нутгийн аврах албад болон сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд үерийн улмаас зам, гүүр, цахилгаан шугамын эвдрэл, хөрсний гулсалт зэрэг олон хүндрэл үүсээд байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC