Японы ерөнхий сайд Абэ Шинзо агсны гэргий Абэ Акиэ Монгол улсад наймдугаар сард айлчилна

Японы ерөнхий сайд Абэ Шинзо агсны гэргий Абэ Акиэ Монгол улсад наймдугаар сард айлчилна

Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ Монгол улсад наймдугаар сарын эхээр айлчилна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн урилгаар тус дүүрэг болон Японы Шизүока мужийн Изүнокүни хот хоорондын найрамдалт харилцааны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцох аж. Абэ Акиэ өнгөрөгч тавдугаар сард мөн Монголд айлчилсан билээ. Тэгэхдээ УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран зохион байгуулсан, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулганд илтгэл тавьсан юм.