Америкийн хипхоп уран бүтээлч Шон Комбс буюу Diddy-г хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэргүүдэд буруутгасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг лхагва гарагт Манхэттэн дүүргийн шүүх гаргажээ.
Харин бусдын биеийг үнэлүүлэх зүйл ангиар түүнийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд ял оноох шийдвэр гарахаас өмнө барьцаа байршуулж суллагдах хүсэлтийг нь мөн хүлээж аваагүй байна. Шүүхийн энэхүү шийдвэрээр Шон Комбс бүх насаар хоригдох ялаас мултарч байна гэсэн үг. Гэхдээ бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэргийн хоёр зүйл ангиар буруутай гэж үзсэн тул хамгийн ихдээ 20 жил хоригдох ялаар шийтгүүлж магадгүй аж. Шүүгч Арун Субраманиан ялын эцсийн шийдвэр гаргах хуралдааныг ирэх аравдугаар сард товлох санал гаргасан бөгөөд хугацааг нь наашлуулах боломжтойгоо илэрхийлсэн байна.