АНУ-ын Детройт хотод саяхан “тэнгэрээс бэлэн мөнгө асгасан” хачирхалтай хэрнээ сэтгэл хөдөлгөм үйл явдал болж өнгөрчээ.
ВИДЕО:
💸Cash rain in the U.S.: Hundreds of dollars fell from the sky onto Detroit residents
— NEXTA (@nexta_tv) June 28, 2025
Turns out, it was the final wish of a local car wash owner who passed away not long ago.
One of the city streets was even closed off for the event — and crowds of people showed up for the… pic.twitter.com/oXZo48zERj
Тодруулбал, энэ нь Детройт хотын нэгэн автомашин угаалгын газрын эзний сүүлчийн хүсэл байжээ. Тэрээр нас барахынхаа өмнө тэрээр өөрийн хуримтлуулсан мөнгөөрөө иргэдэд баяр баясал, бага ч гэсэн дэм хүргэхийг хүссэн бөгөөд энэ хүслийг нь гэр бүлийнхэн нь бодит болгосон байна. Түүний гэр бүлийнхэн энэ сарын 24 /2025.06.24/-ний өдөр Детройт хотын нэгэн гудамжийг түр хугацаагаар хааж, оршин суугчид урьдчилан мэдээлэл тараасан байна.
Ингээд үд дунд нисдэг тэрэг хөөрч, хэдэн зуун ам.долларын бодит дэвсгэртийг тэнгэрээс цацсан бөгөөд яг л “мөнгөн бороо” мэт газарт буусан байна.
Гайхалтай нь, энэ үеэр хүмүүсийн дунд ямар ч зодоон, эмх замбараагүй байдал үүсээгүй бөгөөд иргэд мөнгөө инээлдэн, тайван байдлаар цуглуулж байсан хэмээн нүдээр харсан гэрчүүд ярьжээ. Уг арга хэмжээ хагас цаг орчим үргэлжилж, гудамж удалгүй хэвийн горимд шилжсэн байна.
Эх сурвалж: NEXTA