Есөн хүний амийг хөнөөсөн “Твиттерийн алуурчин” эрийг Японд цаазалснаар тус улс 2022 оноос хойш анхны цаазын ялыг гүйцэтгэжээ

Есөн хүний амийг хөнөөсөн “Твиттерийн алуурчин” эрийг Японд цаазалснаар тус улс 2022 оноос хойш анхны цаазын ялыг гүйцэтгэжээ

Японы эрх баригчид есөн хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Такахиро Ширайшид цаазын ялыг гүйцэтгэснээ албан ёсоор мэдээлжээ. Энэ нь тус улсад 2022 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэсэн тохиолдол болж байна.

“Твиттерийн алуурчин” хэмээн олны дунд нэрлэгдсэн 30 настай Т.Ширайши нь 2017 онд 15-26 насны охид, эмэгтэйчүүдийг Токиогийн ойролцоох орон сууцандаа уруу татаж, боомилон амийг нь хөнөөж, цогцсыг нь хэсэгчлэн хувааж нуусан аймшигт хэргийг үйлдэж байжээ. 

Тэрбээр нийгмийн сүлжээг ашиглан амиа хорлох бодолтой залуусыг олж, “үхэхэд нь тусална” гэсэн нэрийдлээр тэднийг хохироож байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.

Иймд 2020 онд Т.Ширайшид цаазаар авах ял оноосон бөгөөд прокуроруудын хүсэлтээр уг шийтгэлийг гүйцэтгэжээ. Харин түүний өмгөөлөгчид “Т.Ширайши нь хохирогчдын хүслийг биелүүлсэн” гэх үндэслэлээр ял хөнгөрүүлэхийг оролдсон ч шүүх тэдний үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Япон улс нь дэлхийн хөгжингүй орнууд дотроос цаазын ялыг хэвээр хадгалж буй цөөн улсын нэг бөгөөд цаазын ялыг олон нийтийн өндөр дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг байна.

Эх сурвалж: BBC