АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгснийг Хирошимаг бөмбөгдсөнтэй адилтгав. Тус цохилт Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн устгаж чадаагүй гэх дүгнэлт бүхий АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын албаны урьдчилсан тайлан гарсан. Тэгвэл Трамп тэрхүү тайланг үгүйсгэж, Ираны цөмийн байгууламжид маш их хохирол учирсан гэж хэлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хирошима, Нагасакиг бөмбөгдсөнийг харвал тэр цохилт дайныг дуусгасан. Энэ цохилт ч гэсэн өөр замаар дайныг дуусгасан” гэсэн байна.