АНУ-ын 50 мужийн 29 мужид эдгээр өдрүүдэд хэт халж байна. Хэт халууны улмаас хүний амь нас эрсдэж ч магадгүй гэдгийг цаг уурчид сэрэмжлүүлэв. Америкийн 300 гаруй сая хүн амын 160 сая орчим нь хэт халуун цаг агаарын урсгалд өртөж байна. Нью-Йорк зэрэг хүн ам ихтэй томоохон хотуудад агаарын температур цельсийн 40 хэмд хүрч, зарим газарт үүнээс ч давжээ. Энэ долоо хоногийн дундуур цаг агаар илүү их хална гэдгийг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Америкийн зүүн болон төвийн бүсийн оршин суугчид хэт халуун урсгал өртөж Юта, Мичел зэрэг хотод температур цельсийн 40 хэмд хүрсэн байна. Өмнөх хамгийн халуун өдөр нь цельсийн 38,3 хэм байжээ. Чикаго, Канзас, Сэнт Луйс, Детроит, Питтсбург, Филадельфиа, Вашингтон, Нью-Йорк хотуудад хэт халуунаас сэрэмжлүүлэх аюулын дохио асаасан байна. Нью-Йорк хотод 2012 оноос хойш анх удаа агаарын температур 37.8 хэмд хүрсэн байна. Мөн Филадельфиад 1994 оноос хойш хамгийн халуун зургаадугаар сар тохиож байна. Америкийн төвийн бүсүүдээр агаарын температур цельсийн 46 хэмд хүрч болзошгүй гэдгийг анхаарууллаа.