Ираны тал АНУ-ын цохилтыг "илт дайн” гэж тодорхойлсон бол Д.Трамп "Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс урьдчилан сэргийлсэн" гэжээ

Ираны тал АНУ-ын цохилтыг "илт дайн” гэж тодорхойлсон бол Д.Трамп "Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс урьдчилан сэргийлсэн" гэжээ

АНУ-ын өгсөн агаарын цохилтоос хойш 24 цагийн дараа Иран улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд АНУ-ыг “учир битүүлэг шалтаг”-аар дайн эхлүүллээ хэмээн тус улсыг буруутгажээ.

Учир нь АНУ өнгөрөгч Бямба гараг /2025.06.21/-т Ираны Фордо, Натанз, Исфахан хотуудад байрлах гурван гол цөмийн байгууламж руу хүчтэй цохилт өгсөн. Уг үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө Ираны хөтөлбөрийг зогсоох зорилготой” хэмээн тайлбарласан юм.

Тэгвэл өчигдөр /2025.06.22/ Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Ираны төлөөлөгч АНУ-ын энэхүү цохилтыг олон улсын хуулийг зөрчсөн, өдөөн хатгалгын шинжтэй “илт дайн” гэж тодорхойлжээ. Тэд Вашингтоныг “бодит аюул, тулгамдсан шалтгаангүйгээр дайн эхлүүлсэн” гэж мэдэгдсэн байна.  

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ, "энэ цохилт нь Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс урьдчилан сэргийлэх цорын ганц арга байсан гэдгийг дахин онцлон тэмдэглэсэн бөгөөд мөн тэрбээр АНУ болон Израилийн зорилго нь “дэглэмийг өөрчлөх” бус, харин Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой гэж тайлбарласан юм. Тэрээр, "бид энх тайван хүсэж байна. Гэвч цөмийн зэвсэг бүхий Иран бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулна. Үүнийг бид зөвшөөрөхгүй,” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC