ФОТО: Ираны цөмийн байгууламжид өгсөн АНУ-ын цохилтын ул мөрийг хиймэл дагуулын зургууд баталжээ

ФОТО: Ираны цөмийн байгууламжид өгсөн АНУ-ын цохилтын ул мөрийг хиймэл дагуулын зургууд баталжээ

Ираны Фордо дахь газрын гүнд байрладаг цөмийн баяжуулах байгууламжид АНУ-аас агаарын цохилт өгсөний дараах хиймэл дагуулын шинэ зургууд нийтлэгдсэн байна. Maxar Technologies компанийн өнөөдөр /2025.06.22/ авсан өндөр нарийвчлалтай зургууд дээр зургаан шинэ тогоо, уулын энгэрт тарсан саарал тоос, хог хаягдал тод харагдаж байгаа аж. 

Эдгээр нь АНУ-ын хүнд цохилтын зэвсэг болох Massive Ordnance Penetrator буюу “бункер нэвтлэгч бөмбөг” ашиглагдсан байх магадлалтайг баталж байгаа ажээ. Энэхүү бөмбөг нь газрын гүн баригдсан байгууламжийг оновчтой онох зориулалттай бөгөөд гадаргуун дээр том тэсрэлтийн ул мөр үлдээдэггүй гэдгийг Пентагон өмнө нь тайлбарлаж байжээ. 

McKenzie Intelligence Services-ийн ахлах шинжээч Стю Рэй BBC-д өгсөн ярилцлагадаа, "хоёр өөр байршилд нийт гурван тусдаа сум унасан бололтой байгаа бөгөөд бөмбөгдөлтийн улмаас үүссэн саарал тоосон давхарга нь бетоны хог хаягдлын ул мөр болохыг онцолсон байна. 

Одоогийн байдлаар Ираны цөмийн байгууламжид учирсан бодит хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд өмнө нь зарим эх сурвалжууд, "Ираны талаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байж болзошгүй гэж мэдээлж байсан байна. Харин АНУ-ын тал энэ ажиллагаа нь Ираны дэглэмийг өөрчлөх бус, харин тус улсын цөмийн хөтөлбөрөөс үүдэх заналхийллийг саармагжуулах зорилготой нэг удаагийн цэргийн цохилт байсан гэж мэдэгдсэн байна. 

 




Өнөөдөр нохой өдөр

17 цагийн өмнө