Д.Трамп АНУ-ын Тагнуулын үндэсний захирал Т.Габбардын Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой мэдэгдлийг няцааж, түүний хэлсэн зүйл “буруу” байсан хэмээн мэдэгджээ.
Т.Габбард энэ оны гуравдугаар сард болсон АНУ-ын Сенатын тагнуулын байнгын хорооны сонсголын үеэр хэлэхдээ, "Иран улс цөмийн зэвсэг бүтээж буйг батлах хангалттай баримт тагнуулын нийгэмлэгийн мэдэлд байхгүй" гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрээр Ираны эрх баригчид олон улсын тавцанд цөмийн зэвсэгтэй болохоор зорьж буйгаа үргэлж үгүйсгэсээр ирсэн хэмээн дурдсан.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.06.20/ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Т,Габбардын мэдэгдлийн талаар хариулахдаа “Тэр буруу байна” хэмээн товч бөгөөд тодорхой мэдэгдэл хийжээ.
Т.Габбард нь үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зарим байр суурь, тэр дундаа Ойрхи Дорнодын бодлогын талаар уламжлалт бус үзэл бодолтойгоороо танигдсан нэгэн аж. Гэсэн ч тэрээр өмнөх мэдэгдлүүддээ Д.Трампын Ирантай холбоотой байр суурьтай зарчмын зөрчил байхгүй хэмээн онцолж байсан юм. АНУ-ын Тагнуулын байгууллагын тэргүүн болон Ерөнхийлөгчийн байр суурь зөрсөн энэхүү нөхцөл байдал нь Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон АНУ-ын дотоод үнэлгээ, стратегийн тодорхойгүй байдал үргэлжилж байгааг харуулж байна хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Эх сурвалж: BBC