Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Ламми АНУ-ын талаас Иран руу чиглэсэн цэргийн ажиллагааны аюул “бодит бөгөөд ойртож байна” гэж анхааруулсан талаар BBC агентлагийн улс төрийн редактор Крис Мэйсон мэдээлжээ.
Учир нь Д.Ламми АНУ-ын нийслэл Вашингтон хотод Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ойрхи Дорнодын элч Стив Виткофф нартай уулзсаныхаа дараа Женевт Ираны Гадаад хэргийн сайд болон Франц, Германы Гадаад хэргийн сайд нар, мөн Европын Холбооны гадаад бодлогын тэргүүнтэй уулзжээ.
Эдгээр уулзалтын үеэр Д.Ламми “АНУ-ын цэргийн ажиллагааны заналхийлэл бодит бөгөөд ойрхон байна” гэсэн анхааруулгыг Ираны талд дамжуулсан боловч, дипломат зам нээлттэй хэвээр байгааг онцолжээ.
Харин Европын удирдагчид Ираны цөмийн хөтөлбөрийг шүүмжилж байгаа бөгөөд нөхцөл байдлыг тайван аргаар шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийн боломжийг эрэлхийлж байгаа юм. Тэд иранчуудтай дахин уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч уулзалтын цаг, газарт хараахан тохиролцож амжаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийн сайд Израилийн довтолгоо үргэлжилж байгаа энэ үед АНУ-тай ямар нэгэн хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгджээ. Иймд Европын сайд нар түүнд хэлэлцээрийг сэргээх нь гал зогсоох хамгийн үр дүнтэй гарц болохыг онцлон хэлсэн байна.
Эх сурвалж: BBC