Ираны Тегеран хот дахь иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Д.Трамп мэдэгджээ

Ираны Тегеран хот дахь иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай холбоотой асуудлаар дахин хурц мэдэгдэл хийж, Тегеран хот дахь иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Түүний энэхүү байр сууриа өөрийн “Truth Social” платформ дээр нийтэлж, "Иран тэр гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Би тэдэнд гарын үсэг зур гэж хэлсэн. Ямар ичмээр юм бэ, энэ бүх хэрэггүй үхэл. Энгийнээр хэлэхэд, ИРАН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙХГҮЙ. Би үүнийг дахин дахин хэлсэн! Хүн бүр Тегераныг нэн даруй нүүлгэх хэрэгтэй” гэжээ. 

Д.Трампын энэхүү мэдэгдлийн агуулга тодорхойгүй, эмх замбараагүй байгаа нь өмнө нь түүний олон нийтийн сүлжээнд хийж байсан мэдэгдлүүдтэй адил байгаа юм. Гэсэн ч түүний цөмийн зэвсгийн асуудалд хандах хатуухан байр суурь нэгэнт тодорхой харагдаж байгаа ажээ.  

Түүнчлэн тэрбээр удалгүй ижил сэдвээр дахин хэд хэдэн жиргээ нийтэлж, Ираныг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах шаардлагатай гэдгийг онцолжээ. Тодруулбал, тэрээр, “АНУ гэдэг нь ИРАН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙХГҮЙ байхыг илэрхийлдэг. АМЕРИКИЙГ ДАХИН АГУУ БОЛГООЧ!!!” гэжээ. Канад улсад болж буй G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч Трампын мэдэгдэл олон улсын анхаарлыг татаж байгаа ч түүний хэвлэлийн албанаас албан ёсны тайлбар хараахан гараагүй байна. 

Эх сурвалж: BBC