АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөө орой Канад улсад болж буй “Их-7” орнуудын дээд хэмжээний уулзалтыг орхиж, Цагаан ордонд эргэн ирэхээр болсон талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгджээ.
К.Левиттийн мэдээлснээр, "Д.Трамп Ойрхи Дорнодод өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалан төрийн тэргүүнүүдтэй хамт оройн зоог барьсны дараа АНУ руу буцна. Тэрбээр энэ шийдвэр нь олон чухал асуудалд анхаарал хандуулах зорилготой" хэмээн онцолжээ. Харин Д.Трамп өөрийн Truth Social платформ дээр, “Хүн бүр Техраныг нэн даруй орхин явах хэрэгтэй!” гэж бичсэн байна. Тэгвэл Д.Трамп "Их-7" дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Израил, Ираны хооронд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан “Их-7”-ийн орны удирдагчдын боловсруулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC