ВИДЕО: Swarovski талст шигтгэсэн суухыг хатуу хориглосон эд өлгийн зүйл дээр сууж, хагалжээ

ВИДЕО: Swarovski талст шигтгэсэн суухыг хатуу хориглосон эд өлгийн зүйл дээр сууж, хагалжээ

Италийн алдарт Маффеи ордонд энэ сар /2025.06/-д болсон үзэсгэлэнгийн үеэр нэгэн жуулчин ховор, эмзэг бүтээлүүдийн нэг болох “Ван Гог”-ийн сэдэвт сувдан талст бүхий сандал дээр сууж, санамсаргүйгээр эвдсэн хэрэг гарчээ. 

ВИДЕО: 

Уг сандал нь олон зуун Swarovski талст шигтгэсэн, тун нарийн ур хийцтэй бүтээl бөгөөд алдарт зураач Ван Гогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн, зөвхөн үзэж сонирхох зориулалттай, суухыг хатуу хориглосон эд өлгийн зүйл байжээ. Гэвч үзэсгэлэнг үзэж, сонирхож байсан нэгэн жуулчин "суухыг хориглоно" тэмдэглэгээг анзааралгүйгээр сандал дээр суусан бөгөөд түүнийг суух мөчид талстууд унаж, нэг хэсэг хагарсан байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын мэдээлснээр сандал нь уран бүтээлч “Arte Laguna”-гийн гар бүтээл бөгөөд хэдэн арван мянган еврогийн үнэлгээтэй байжээ.

Харин үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд, “Энэ бол энгийн сандал биш, харин эмзэг уран бүтээл юм. Бид зочдыг мэдээлэлтэй байлгах үүднээс анхааруулах тэмдэг, хамгаалалтын хаалт байрлуулсан байсан. Гэвч харамсалтай хэрэг гарлаа” гэжээ.

Жуулчин уг явдлын дараа уучлал хүсч, эвдрэл учруулсандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор түүний хохирлыг барагдуулах эсэх талаар хуулийн шатны шийдвэр гараагүй байгаа аж.