Израилын тал Иран руу агаарын довтолгоо хийсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын түгшүүр нэмэгджээ

Израилын тал Иран руу агаарын довтолгоо хийсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын түгшүүр нэмэгджээ

Израилын “Operation Rising Lion” нэртэй агаарын довтолгоо өнөөдөр /2025.06.13/ эхэлж, Ираны нийслэл Тегеран болон Натанз зэрэг цөмийн болон цэргийн объектуудад цохилт өгчээ. Израилын тал энэхүү ажиллагаагаа “Ираны цөмийн аюул ойртсоноос сэргийлсэн” гэж тайлбарлаад, АНУ-тай хамт хийгдээгүй гэж мэдэгджээ. 

Тэгвэл Израилын энэхүү агаарын довтолгооны үеэр Ираны хамгийн том цэргийн удирдагч, Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Магтаб амь үрэгдсэн гэж Ираны төрийн телевиз мэдээлсэн байна. Мөн Ираны Хунтайж байгууллага болох IRGC-ийн дарга, генерал Хоссейн Салами ч энэ үеэр нас барсан болох нь батлагдаад байгаа аж. Иймд Ираны “хүчтэй, хатуу хариу үзүүлэхээ” мэдэгдэж, дотооддоо онц байдал зарлаад байгаа аж. Харин Израилын тал агаарын орон зай хааж, иргэд нь хамгаалалтад шилжээд байгаа аж. 

Мөн АНУ-ын тал Израил энэхүү агаарын довтолгоог өөрийн санаачилгаар хийсэн, бид шууд оролцоогүй гэсэн байна. Харин Орхи дорнодын аюулгүй байдлын түгшүүр нэмэгдэж, газрын тосны үнэ 7 хувиар өссөн байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

21 минутын өмнө