Лос-Анжелес хотын үймээн самууныг зогсоохын тулд Д.Трамп Үндэсний Гвардийн цэргүүдийг илгээсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байна

Лос-Анжелес хотын үймээн самууныг зогсоохын тулд Д.Трамп Үндэсний Гвардийн цэргүүдийг илгээсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн 2-3 хоног үргэлжилж буй жагсаал, эцэстээ Лос-Анжелес хотод үймээн самуун болон хувирч замын хөдөлгөөнийг хааж, автомашинууд шатаах, албаны ажилтнууд руу чулуу шидэх зэрэг үйлдэл болж хувиараад байна. 

Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "үймээн самуун" хэмээн үзэж, Үндэсний Гвардийн цэргүүдийг илгээсэн нь муж, хотын захиргаанаас эрс эсэргүүцэлтэй тулгараад байна. Тодруулбал, Үндэсний Гвардийн цэргүүдийг Калифорни мужийн удирдлагуудын зөвшөөрөлгүй илгээсэн нь "бүхэл бүтэн мужийн бүрэн эрхийг зөрчсөн” гэдгийг онцолж, Д.Трампын “хүчирхийлэл руу чиглэсэн” алхам гэж буруутгаж байна.

Мөн Мексикийн Ерөнхийлөгч К.Шейнабаум АНУ-ын хууль бус хорих ажиллагаа, цэргүүд илгээсэн явдлыг шүүмжилж, “цагдан хорих биш, цагаачлалын талаар бүх талт шинэчлэл хэрэгтэй” гэжээ. Харин эмх замбараагүй байдал үргэлжилсээр байвал тэнгисийн явган цэргүүдийг нэмж оруулах болно гэж Пентагон анхааруулсан байна. 

Эх сурвалж: CNN