Украины тал ОХУ-ын нутагт дроны довтолгоо хийж, Оросын  стратегийн бөмбөгдөгч онгоцны ихэнхийг устгажээ

Украины тал ОХУ-ын нутагт дроны довтолгоо хийж, Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцны ихэнхийг устгажээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленьский өчигдөр /2025.06.01/ ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулсан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн томоохон довтолгооны талаар мэдээлэл хийжээ. Тэрээр уг ажиллагаанд нийт 117 дрон ашиглагдсан бөгөөд Оросын гүн дэх нисэх хүчний баазуудад оновчтой цохилт өгсөн хэмээн мэдэгдсэн байна.

ВИДЕО: 

В.Зеленьский энэхүү довтолгоог нэг жил хагасын хугацаанд нарийн төлөвлөж, бэлтгэсэн хэмээгээд, ажиллагааг Оросын холбооны аюулгүй байдлын албаны байрлалтай маш ойрхон орших нууц штабаас удирдсан болохыг онцолжээ. 

Цохилтын үр дүнд Оросын стратегийн бөмбөгдөгч болон пуужин тээвэрлэгч онгоцны ихээхэн хувь нь устгагдсан байна. Энэ нь Украины зүгээс Оросын гүн рүү чиглүүлсэн хамгийн том дрон ашиглалттай цохилтуудын нэгт тооцогдож байна. ОХУ-ын тал одоогоор албан ёсны хариу тайлбар өгөөгүй байгаа ч, олон улсын шинжээчид уг довтолгоог Украины цэргийн ажиллагааны хүрээнд хийгдсэн стратегийн амжилт хэмээн дүгнэж байна.

Эх сурвалж: BBC