Хятадын параплан сонирхогч 8000 метрээс дээш өндөрт санамсаргүй байдлаар хөөрч, амьд үлдсэн гайхамшигт явдал тохиолдол тухай мэдээ олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тодруулбал, 55 настай ноён Пэн Юйжян баруун хойд Хятадын Килиан уулын дээгүүр шинэ шүхрийн тоног төхөөрөмж туршиж байхад 3000 метрийн өндөр нисэж яваад хүчтэй агаарт сорогдож, 8500 метрийн өндрийг давсан байна. Энэ талаар Хятадын төрийн хэвлэл болох Global Times-ийн мэдээлснээр, "Пэн Юйжян нь 3000 метрийн өндөрт шүхрээ байрлуулан туршиж байх үед огцом салхи түүнийг газраас хөөргөж, дараа нь “үүл сорох” гэж нэрлэгддэг ховор агаарын гүйдэлд орсон байна. Түүнийг ийм өндөрт хөөргөсөн энэ үзэгдэл нь эгц дээш чиглэсэн халуун агаарын урсгал бөгөөд онцгой цаг агаарын үед үүсдэг" гэж мэдээлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Хятадын иргэн 8500 метрийн өндөрт хөөрч, амьд үлдсэн тохиолдол гарчээ https://t.co/XjU6XOG53Z pic.twitter.com/9jbVjGdPqj
— iSee.mn (@iSee_MN) May 30, 2025
Харин Пэн Юйжянгийн өөрийн камер дээрх бичлэгт түүнийг 8500 метрийн өндөрт планер удирдаж байх үеийн дүр зураг буужээ. Гэрэл зургаас харахад, түүний нүүр болон биеийн ихэнх хэсгийг мөсөн талст бүрхсэн байна. Орчны температур -40 градус хүртэл унаж, хүчилтөрөгчийн түвшин хэт бага байсны улмаас тэрбээр ухаан алдах аюулд орсон байна.
Пэн Юйжян энэ талаар China Media ярилцлага өгөхдөө, "бүх зүйл цав цагаан байсан. Би ямар ч чиглэл мэдрэхгүй байсан. Луужин байгаагүй бол би бүрэн төөрөх байсан. Шууд нисч байна гэж бодсон ч бодит байдал дээр эргэлдэж байсан” гэжээ. Тэрээр хурдан газардахын тулд ихээхэн хичээсэн ч үүлний давхаргад ормогц улам дээшилсээр байжээ. Эцэст нь тэр газардахад ухаан алдсан байсан гэж таамаглаж байгаа аж.
Харин Хятадын эрх баригчид уг явдлыг мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнийг нислэгийн зөвшөөрөлгүй байж, агаарын орон зайд орсон гэж үзэн 6 сарын хугацаанд нислэг үйлдэх эрхийг нь хассан байна. Global Times энэ талаар мэдээлэхдээ, "Пэн Юйжян тухайн өдөр нисэх бодолгүй байсан бөгөөд зөвхөн шинэ тоног төхөөрөмжөө газар дээр турших зорилготой байжээ. Гэвч санаандгүй байдлаар түүнийг хүчтэй салхи агаарт өргөж, хяналтаас гаргасан байна" гэжээ.
Эх сурвалж: BBC