АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг Э.Маск орхиж байгаагаа мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг Э.Маск орхиж байгаагаа мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэмжлэгтэйгээр Холбооны засгийн газрын зардлыг танах чиглэлд ажиллаж байсан технологийн тэрбумтан Э.Маск өөрийн нийгмийн сүлжээ болох X платформоор дамжуулан Д.Трампын захиргааг орхиж буйгаа өнөөдөр /2025.05.29/ зарласан байна. 

Э.Маск “Үргүй зардлыг бууруулах боломж олгосон Ерөнхийлөгч Д.Трамдд талархаж байна. Харин “Doge” бол төрийн бүхий л амьдралын хэв маяг болсон учир цаашид улам гүнзгийрч, бэхжих болно” гэж мэдэгджээ. 

Тодруулбал, Э.Маск Цагаан ордонд “төрийн тусгай ажилтан” гэсэн статустайгаар ажиллаж, “Doge” гэх нэртэй төрийн үр ашиг, хэмнэлтийн шинэ бүтцэд голлох үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэхүү бүтэц нь холбооны төсөв болон иргэний ажиллах хүчийг багасгах зорилготой байсан бөгөөд үүний үр дүнд 260 мянга орчим холбооны ажилтан ажлаасаа халагдаж, зарим тохиолдолд шүүхийн шийдвэрээр буцаан ажилд ороод байгаа юм.

Эх сурвалж: BBC