ВИДЕО: Зургаадугаар сарын 14-нд болох Д.Трампын төрсөн өдрөөр нисэх онгоцны парад зохион байгуулахаар болжээ

ВИДЕО: Зургаадугаар сарын 14-нд болох Д.Трампын төрсөн өдрөөр нисэх онгоцны парад зохион байгуулахаар болжээ

Ирэх зургаадугаар сарын 14 /2025.06.14/-нд болох АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын төрсөн өдрийг тохиолдуулан АНУ-ын Агаарын цэргийн хүчин Миами Бич хотын тэнгэрт цэргийн онгоцны сүрлэг парад зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Энэхүү агаарын парадын тэргүүн эгнээнд C-17 загварын тээврийн нисэх онгоц нисэх бол, түүний араас Америкийн түүхэн гурван бөмбөгдөгч онгоц болох B-1B, B-2 “Spirit” болон B-52H нар жагсах аж. Мөн парадыг дэмжин хүндийн жинг нэмэхээр F-15, F-22, F-16 зэрэг сөнөөгч онгоцнууд болон A-10 “Warthog” шатаагч онгоцууд хажуугаас нь нисэн өнгөрөх аж. Тус арга хэмжээ нь зөвхөн ердийн төрсөн өдрийн баярт бус, улс төрийн өнгө аястай, анхаарал татсан үйл явдал болон өргөжиж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: NEXTA