Орос, Украины энхийн хэлэлцээрт "ахиц дэвшил" гараагүй бөгөөд ОХУ-ын тал Украины цэргүүдийг Луганск, Донецк зэрэг бүс нутгаас бүрэн гарахыг шаарджээ

Орос, Украины энхийн хэлэлцээрт "ахиц дэвшил" гараагүй бөгөөд ОХУ-ын тал Украины цэргүүдийг Луганск, Донецк зэрэг бүс нутгаас бүрэн гарахыг шаарджээ

Өчигдөр /2025.05.16/ Туркийн Истанбул хотод болсон Орос, Украины шууд энхийн хэлэлцээр нь тодорхой ахиц дэвшил гаргаагүй байна. Хэлэлцээр 2 цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилж, хоёр тал 1,000 цэргийн олзлогдогсдыг харилцан солилцохоор тохиролцсон нь дайны эхлэлээс хойших хамгийн том хоригдол солилцоо болжээ.

Харин Украин 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг дэвшүүлсэн ч Орос улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Украины зүгээс Оросын тавьсан шаардлагуудыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй”  гэжээ. 

Улмаар хэлэлцээрийн үеэр Оросын тал Украины цэргүүдийг Луганск, Донецк, Запорожье, Херсон зэрэг бүс нутгаас бүрэн гаргахыг шаардсан нь Украины бүрэн эрхт байдалд ноцтой халдсан гэж Украины тал үзэж байна.

Иймд Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэлцээрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Европын холбооны удирдагчидтай утсаар ярьж, Орос улс гал зогсоохоос татгалзсан тохиолдолд авах илүү хатуу хориг арга хэмжээг авахыг уриалжээ.

Хэдийгээр хэлэлцээр тодорхой үр дүнд хүрээгүй ч хоёр тал цаашид хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Турк болон Ватикан зэрэг орнууд дараагийн хэлэлцээрийг зохион байгуулах боломжтойгоо мэдэгдсэн байна. Энэхүү хэлэлцээр нь Украины зүгээс энх тайвныг эрэлхийлж буйг харуулсан ч Оросын хатуу байр суурь, шаардлагууд нь бодит ахиц дэвшилд хүрэхэд саад болжээ. 

Эх сурвалж: Reuters