ВИДЕО: Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тул хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх шаардлагатай байна

ВИДЕО: Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тул хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх шаардлагатай байна

"Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2025.05.16/ боллоо.

ВИДЕО:

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэж буй иргэдийн нас залуужиж, иргэд эл төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал улам газар авч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл авч үзэх асуудал болоод байгаа. Тиймээс ч Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 25 жилийн ойгоо угтаж, "Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. 

Энэ үеэр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэл, Нэгдэн орсон Олон улсын гэрээнүүдийн хэрэгжилтийн асуудал: Монгол Улс дахь мансууруулах бодистой холбогдох эрх зүйн зохицуулалтын мэдээллийн хоцрогдол, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал зэргээр илтгэгч нар илтгэл тавилаа.