TikTok-ийн олон дагагчтай Мексикийн иргэн В.Маркесийг шууд дамжуулалтын үеэр буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

TikTok-ийн олон дагагчтай Мексикийн иргэн В.Маркесийг шууд дамжуулалтын үеэр буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ сарын 13 /2025.05.13/-ны өдөр Мексикийн Жалиско мужийн Запопан хотод байрлах “Blossom The Beauty Lounge” гоо сайхны салоны эзэн, 23 настай TikTok-ийн нөлөөлөгч Валерия Маркес шууд дамжуулалтынхаа үеэр бусдад буудуулж амиа алдсан хэрэг гарчээ.

Тэрээр өөрийн салондоо TikTok-оор шууд дамжуулалт хийж байх үедээ, нүүрээ халхалсан хүргэлтийн ажилтан мэт хүнээс “үнэтэй бэлэг” хүлээн авсан тухайгаа ярьж, энэ нь түүнийг түгшээж байгаагаа илэрхийлж байжээ.

Удалгүй мотоциклтой хоёр эрэгтэй салонд орж ирэн, түүнийг Валерия Маркес мөн эсэхийг асуусны дараа буудаж, хэргийн газраас зугтсан байна.

Валерия Маркесийн амь насыг хөнөөсөн хэргийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч “фемицид” үйлдсэн хэмээн Мексикийн эрх баригчид шалгаж байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг дээд түвшний аюулгүй байдлын багт даалгасан байна. Валерия Маркес нь 2021 онд “Miss Rostro” гоо сайхны тэмцээнд түрүүлж, улмаар гоо сайхан, хувцас загвар, аяллын талаарх контент бүтээж, TikTok болон Instagram платформууд дээр нийт 300 мянга гаруй дагагчтай болоод байжээ. 

Эх сурвалж: BBC