Бага насны хүүхэд тоглож байгаад голын усанд эндсэн харамсалтай хэрэг Архангай аймагт гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг оршин суух айлын бага насны буюу гурван настай хүүхэд энэ сарын 13-ны өдөр тоглож байгаа голын усанд эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Иймд иргэдийг урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор санамсар болгоомжгүй байдлаасаа болж, голын усанд эндэх эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
