Өчигдөр /2025.05.15/ Туркийн Кония мужид 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, доргиолт нь нийслэл Анкара хотод мэдрэгджээ. Энэ газар хөдлөлт нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Туркийн нутаг дэвсгэрт болсон хэд хэдэн газар хөдлөлтийн нэг бөгөөд өмнө нь Истанбул хотын ойролцоо 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Одоогоор аврах ажиллагаа, хохирлын хэмжээ, хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч, газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа аж.
ВИДЕО:
‼️Footage of the earthquake in Turkey
— NEXTA (@nexta_tv) May 15, 2025
No reports on the aftermath yet. pic.twitter.com/hrkdGcwiIt